Олон улсын тээвэр зууч

КОМПАНИЙН ТҮҮХ

Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Алтай Ложистик” ХХК Олон улсын тээвэр зууч нь 2013 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш хурдацтай өсөн хөгжсөн. Нийт 500 гаруй ажилтантай. Өөрийн эзэмшлийн 400, гэрээт компанийн 200 гаруй хүнд даацын автомашинаар уул уурхай, улс хооронд, аюултай ачаа, хот хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг. 

Манай компани Говь-Алтай аймгийн Таяннуур уурхайгаас улсын хилийн Бургастай боомт хүртэл талын 168 километр зайд Төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэлт, Дорноговь аймгийн Мандах нуурын уурхайгаас улсын хилийн Ханги боомт хүртэл талын 160 километр зайд Хүрэн нүүрсний тээвэрлэлт, Өмнөгөвь аймгийн Таван толгойн уурхайгаас улсын хилийн Гашуунсухаат боомт хүртэл 250 километр зайд  нүүрс тээвэрлэлтийг тус тус гүйцэтгэн үйл ажиллагаа явуулдаг.

Мөн улсын хилийн Бургастайн боомтод хилийн хэлтэс байгуулан экспортын болон импортоор орж ирж буй барааны гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэн ажиллаж байна.

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧ

2017 онд Олон улсын тээвэр зуучийн зөвшөөрөл авч, Ложистикийн цогц үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.