Хамт олны мэндчилгээ

Таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Дэлхий дахины хөгжлийн гол түлхүүр болсон ложистикийн салбар жил ирэх тусам хөгжин, ложистик компаниуд үйл ажиллагаагаа тэлэн боловсронгуй болсоор байгаа билээ. Ложистик үйлчилгээ нь агаар, усан зам, төмөр зам, авто замаар тээвэрлэгдэж, дамжин өнгөрөх агуулахаар дамжин гараас гарт, хаалганаас хаалганд хүргэж захиалагч, үйлчлүүлэгчидийнхээ ажлыг хөнгөвчилсөөр байна.

Алтай Ложистик ХХК нь ложистикийн цогц үйлчилгээг нэвтрүүлж үйлчлүүлэгчиддээ улам ойртон дотоодын тээврийн үйлчилгээний нэр төрлийг нэмэн, салбартаа тэргүүлэгч компани болохоор зорилго тавин ажиллаж байна. Дэлхий жишигт хүрсэн үйлчилгээг хүргэх нь бидний эрхэм зорилгын нэг бөгөөд ямарч овор, хэмжээтэй ачааг таны хүссэн газарт, хамгийн хямд үнээр хүргэхэд хэзээд бэлэн байх болно.

Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Алтай Ложистик ХХК-ийн хамт олон