Жолооч Н.Бадрах тээврийн хэрэгслээ амжилттай хувьчлан авлаа

2020 оны 3 сарын 11 өдөр Алтай Ложистик ХХК-ийн жолооч Н.Бадрах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэлдүүлж тээврийн хэрэгслээ хувьчлан авлаа. Жолооч Н.Бадрахд тээврийн хэрэгслээ амжилттай хувьчлан авсанд баяр хүргэж, эрүүл энх, Алтан шар зам нь өлзийтэй байхыг хүсэн ерөөе.

Алтай Ложистик ХХК нь 2016 оноос  Монголд анх удаа урьдчилгаа төлбөр, барьцаа хөрөнгөгүйгээр, байнгын ажлын байраар хангах нөхцөлтэй гэрээг жолооч нартай байгуулан тээврийн хэрэгслийг хувьдаа шилжүүлж авах боломж олгож эхэлсэн билээ. 2016 оноос нийт 400 гаруй тээврийн хэрэгсэл хувьд гаргах гэрээ байгуулсан бөгөөд 2019 оны эцсийн байдлаар 40 гаруй тээврийн хэрэгсэл хувьд гаргаад байна.