Говь-Алтай аймгийн Цээл сумын ЕБС-ийн сурагчдын авьяас чадвар хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрт нэгдлээ

Бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд “БАЯЛАГИЙН ЭЗЭН ХҮҮХЭД” ТББ, Говь-Алтай аймгийн ЗДТГазартай хамтран "Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах" эрхэм зорилго дор нэгдэж хамтын ажиллагааны нээлт хийн, амжилт бүтээлээр манлайлал үзүүлсэн багш сурган хүмүүжүүлэгч болон сурагчдыг урамшуулах ёслолын арга хэмжээг ажилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн Цээл сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн амжилт бүтээлээр манлайлал үзүүлсэн багш сурган хүмүүжүүлэгч болон сурагчдад шагнал гардууллаа.

Мөн түүнчлэн “БАЯЛАГИЙН ЭЗЭН ХҮҮХЭД” ТББ-ын зүгээс сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагад эрүүл хооллолтын дэмжлэг үзүүлж, Алтай Ложистик ХХК-ийн зүгээс алслагдсан бүс нутгаас хичээлд хамрагдаж, эрдэм мэдлэгийг хичээнгүйлэн суралцаж байгаа дотуур байрны бүх сурагчдад шинэ жилийн баярыг тохиолдуулан бэлэг гардуулж, сурлагын амжилт хүслээ.