Тээвэр зуучийн хэлтэс

2017 онд МУ-ын Зам Тээврийн Яамнаас олгосон тээврийн зөвшөөрлийн үндсэн дээрээс “Улс хоорондын ачаа тээвэр”-ийн үйлчилгээ буюу "Тээвэр зууч"-ийн үйл ажиллагааг нэвтрүүлсэн. Тээвэр зуучийн хэлтэс нь гадаад, дотоод тээвэр зохион байгуулж,  гадаад  болон дотоодын түнш, агентуудтай харилцан тээврийн замын хөдөлгөөнийг зохицуулж, гаалийн бичиг баримт бүрдүүлэлт, тээврийн захиалгыг шуурхай гүйцэтгэж ажилладаг.