Таян нуур уурхайн дахь тээврийн хэлтэс

   “Алтай Ложистик” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Таяннуур уурхай дахь тээврийн хэсэг нь 350 гаруй хүнд даацын автомашинаар баяжмал тээвэрлэлт гүйцэтгэж,  Баяжуулах үйлдвэрээр бутлагдан, баяжигдаж гарсан төмрийн хүдрийн баяжмалыг тасралтгүй найдвартай тээвэрлэх зорилго тавьж ажиллаж байна.

2017 оноос хүнд даацын автомашинуудыг компани болон жолооч нарт түрээсийн гэрээгээр олгож эхэлсэн. Одоогоор тус уурхайд 11 тээврийн компани болон 8 нэгдэл үйл ажиллагаа явуулж байна.