Хилийн хэлтэс
"Алтай Ложистик" ХХК-ийн Хилийн хэлтэс нь өөрийн эзэмшлийн 51 га талбайд үйл ажиллагаа явуулдаг. Гаалийн хяналтын бүс нь нийт 3,12 га хашаажуулсан талбайтайгаас 2,15 га талбай нь бетонжуулсан. Нэг удаагийн овоолгоор дээд тал нь 350-380 мянган тн баяжмалыг хүлээн авах хүчин чадалтай. Ажлын нэг өдөрт 3-4 ачигчаар дээд тал нь 100-150 машин ачиж экспортод гаргадаг. Монгол улсын гаалийн тухай хууль журам, стандартад нийцсэн хашаа, сүүлийн үеийн байнгын хяналт бүхий камерын хяналтын иж бүрэн систем, авто пүүнүүд, тэмдэг тэмдэглэгээ бүхий мэдээллийн самбар зэрэг гаалийн хяналтын талбайд тавигдах бүх шаардлагыг ханган үйл ажиллагаа явуулж байна.